11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Тестостерон ба өөх тосны солилцоо

Тестостерон ба өөх тосны солилцоо

Бодисын солилцооны хам шинж (метаболик синдром) ,таргалалт , инсулины дөжрөл ,цусан дахь өөх тос ихсэх, судасны хатуурал зэрэг нь бүгдээрээ тестостероны дутагдалтай холбоотой.Учир нь тестостерон даавар бол гол өөх шатаагч, өөх тосны солилцоог зохицуулагч юм.• Тестостерон нь HDL буюу бага нягтралтай липопротейд гэх холестеринээс үүсдэг. Өөх тосны дутагдалтай хүнд тестостерон үйлдвэрлэх түүхий эдгүйн улмаас дааврын дутагдалд ордог.Ийм учраас холестерин бууруулдаг статины бүлгийн эмүүд тестостероны дутагдалд оруулдаг.• Таргалалт нь тестостероны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж тестостероныг бууруулдаг.• Зүрх судасны өвчин, судасны хатуурал, дислипидемия-өөх тос цусанд ихсэх, чихрийн шижин өвчнүүдийн цаана тестостероны дутагдал буюу гипогонадизм байж байдаг. Тиймээс эдгээр өвчнүүдийг эмчлэхийн тулд заавал тестостероны дутагдал байгаа эсэхийг шалгах ёстой гэж эмчилгээний удирдамжуудад заасан байдаг.• Тестостероны хэмжээг ихэсгэхэд өөх тосны бодисын солилцоо сайжирч триглицеридын хэмжээ буурдаг. Дотор өөхлөлт хэвлийн таргалалт  багасаж, судасны хатуурал, даралт ихсэх өвчинг эмчлэхэд эерэгээр нөлөөлдөг.• Тестостероны дутагдлын үед триглицерид гэх өөх тос ихсэж үрэвсэл үүсгэдэг, чөлөөт тосны хүчлүүд элгэнд хуримтлагдаж архины бус шалтгаант элэг өөхлөх эмгэг үүсгэдэг.Тестостероны түвшинг ихэсгэх нь элэгний өөхлөлттэй үед мөн эерэгээр нөлөөлдөг. •Зарим хавдарын эмчилгээнд тестостерон дарангуйлах эм уулгадаг. Энэ эмчилгээний улмаас тестостерон нь буурч улмаар өвчтөн таргалаж, инсулины мэдрэг чанар буурч, зүрх судасны өвчний эрсдэлтэй болдог.