11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Чихрийн шижин үргэлжлэл............

Чихрийн шижин үргэлжлэл............

үүсэж эхлэх үед эхлээд хоол идсэний дараах глюкоз ихэсдэг.Нойр булчирхай ямар нэг шалтгаанаар глюкозоо хурдан буулгаж чаддаггүй. Хоол идсэний дараа ихэссэн сахар маань аажмаар судаснуудыг гэмтээх хүндрэл үүсгэж эхэлдэг. Чихрийн шижин үүссэн эхний жилүүдэд өлөн үед сахар тодорхойлогдох нормдоо байгаад байдаг. Энэ хооронд чихрийн шижин хүндрэлүүд ид өрнөж байдаг.Хэрэв өвчтөн маань хоол идсэний дараах сахараа хэмжээгүй бол хүндрэлүүд үүсэхээс нааш өөрийгөө чихрийн шижинтэй болсоноо мэдэхгүй яваад байдаг. Тиймээс хоол идсэнээс хойш 1 ба 2 цагийн дараа гэрийн сахар хэмжигчээр өөрийгөө шалгаж үзээрэй. Мөн хувийн сайн чанартай лабораторид HbAc буюу глюкожсон гемоглобины шинжилгээ өгөөрэй.
ПредиабетСахарын солилцооны алдагдалын 90 % нь диабет 2 хэлбэр юм. Энэ өвчин маань шууд үүсэхгүй.Урьдал үе буюу предиабет гэсэн байдалтай хэдэн жил болоод дараа нь жинхэнэ чихрийн шижин болдог. Предиабетыг эрт оношлож илэрүүлж хүндрэлээс урьдчилан сэргийлж жинхэнэ чихрийн шижин үүсэхийг зогсоох нь маш чухал. Шинжилгээн дээр аль нэг нь илэрч гарсан бол -өлөн үеийн глюкоз 5.5-7.0 ммоль/л - глюкожсон гемоглобин HbA1c 5,7-6,4 % - хоол идсэний дараах сахарын хэмжээ 7,8-11 ммоль/л дээш гарвал предиабет гэж үзнэ. Предиабет бол бодисын солилцооны ноцтой өөрчлөлт. Энэ үед л амь насанд аюултай хүнрэлүүд үүсэж эхэлдэг. Хэрэв амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол чихрийн шижинтэй болно эсвэл цус харвалт шигдээсээс болж түрүүлж нас барна. HbA1c глюкожсон гемоглобин эрүүл хүмүүсийнх 5,5% -аас доош байдаг. Хэрэв HbA1 c 1%-аар бууруулахад нас барах магадлалаа 28 % бууруулж байна гэсэн үг юм.Чихрийн шижин гэсэн оношийг хэзээ тавих вэ?-Өглөө өлөн дээрээ сахар үзтэл 7.0ммоль/л гарсан гэхдээ өөр өдөр үзсэн 2 шинжилгээн дээр үндэслэнэ.-Хоол идсэн эсэхээс хамааралгүй сахар 11.1 ммоль/л –с их гарсан -Глюкожсон гемоглобин 6,5%-с дээш гарсан. -2 цагийн ачаалалтай сахарын шинжилгээн дээр 11.1 ммоль/л-с дээш гарсан бол чихрийн шижинтэй гэж үзнэ.Шинж тэмдэгИхэвчлэн чихрийн шижингээс болж цусан дахь сахар ихэсдэг. Бас өөр шалтгаан ч бий . Жишээ нь: эмийн бэлдмэлүүд, хүнд стресс,бөөрний дээд булчирхай болон өнчин тархины үйл ажиллагаа алдагдсан, антидепресс тавшруулах эмүүд,котрикостеройд болон шээс хөөх эмүүд г.м бүгдийг тоочиход бас хэцүү. Цусанд сахар ихсэхэд ихэвчлэн шинж тэмдэг илрэхгүй. Хүнд хэлбэрийн үед ухаан алдаж болно.Гипергликемийн ком ,кетоацидоз г.м амь насанд аюултай хүндрэлүүд үүсгэнэ.Арай аюул багатай нийтлэг шинжүүд нь :-мартамхай болно-ам цангана (өдөрт 3-5 литр ус ууна)-ам хатна-ойр ойрхон шээнэ, шөнө босож шээнэ-Арьс хурайшиж загатнана-хараа муудна-ядрамтгай ,унтамхай болно-шалтгаангүй турна-шарх муу эдгэнэ-Хөлөнд тавгүй мэдрэмж үүснэ-Сохроно, зүрхний шигдээс болно-Байнгийн халдвар болон мөөгөнцрын өвчнүүд үүснэ.-50%-д нь шинж тэмдэггүй явагданаКетоацидозын шинж тэмдэг нь -Ойр ойр гүн амьсгалана-амьсгалахад ацетон үнэртэнэ-сэтгэл санаа тогтворгүй болноХэрэв та илүүдэл жинтэй,ядраад, шарх удаан эдгээд, хараа муудаад,байгаа бол залхууралгүй цусан дахаь сахрын хэмжээг үзээрэй.Хэрэв сахар ихэссэн бол яаралтай эмчлэх хэрэгтэй. Эмчлэхгүй бол гэнэт нас барах эсвэл чихрийн шижингийн хүндрэл болох нүд сохрох,бөөрний дутагдалд орох, хөлийн шархны үхжил үүсэх,цус харвалт, зүрхний шигдээс зэргээр нилээн хугацаанд зовж байж хорвоогийн мөнх бусыг үздэг.
Чихрийн шижингийн үед үүсдэг шинж тэмдэгийн тайлбарХэрэв та шалтгаан үр дагварын холбоосыг ойлговол илүү үр дүнтэй өөрийгөө оношилж, хянаж чадна гэсэн үг. Ам цангах, их шээх: Чихрийн шижингийн үед цусан дахь сахарын хэмжээ ихсэнэ. Бие маань илүүдэл сахарыг шээсээр гадагшлуулах гэж оролдоно. Хэрэв сахарын хэмжээ хэт их бол бөөр маань бүгдийг шүүж чадахгүй.Их шээс үйлдвэрлэж байж тэр илүүдэл сахарыг биеээс гадагшлуулна.Их шээс үйлдвэрлэхийн тулд их шингэн уух хэрэгтэй болно. Тэгээд л чихрийн шижинтэй хүний ам их цангаж ус их ууж ойр ойрхон шээгээд байдаг. Шөнө босож шээгээд байвал чихрийн шижин эхлэж байгаагийн нэг шинж байж болно. Цусанд сахарын хэмжээ их байх боловч чихрийн шижингийн үед эд эс нь түүнийг өөртөө шингээж авч чаддаггүй. Уг нь сахар маань эд эсийн энергийн эх үүсвэр болдог. Эд эсүүд маань энерги гаргаж авахын тулд нөөцөлсөн өөхөө шатааж (тархинаас бусад эрхтэнүүд) эхэлдэг.Бие мах бодь өөх тосоо задлахаар кетонон биеүүдүргэлжлэл бий......