11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Нойрон дунд амьсгал зогсох хам шинж буюу апноэ, эрчүүдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Нойрон дунд амьсгал зогсох хам шинж буюу апноэ, эрчүүдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Шөнө дунд унтаж байхдаа амьсгал тасалдах эмгэгийг апноэ гэнэ. Апноэтэй хүмүүс өөрсдийгөө зүгээр л хурхирдаг, физиологийн онцлог гэх мэтээр дүгнэж эмчид үзүүлэхгүй хайнга ханддаг. Статистик үзүүлэлтээр АНУ-д эрчүүдийн 24%-д нь апноэ илэрдэг байна. 12сая апноэтой Америкчуудын 80%-д нь бэлгийн сулрал үүссэн байдаг. Апноэ хүнд илрэх тусмаа бэлгийн сулрал илүү хүнд явагддаг. Апноэтой хүмүүсийн 75%-д нь гипогонадизм илэрдэг (эр бэлгийн дааврын дутагдал). Бөөрний дутагдалтай диализд ордог өвчтөнүүдийн 50%-75% апноэ тохиолддог. Бэлгийн сулрал эр хүнийг сэтгэл гутрал стрессд оруулдаг, хосуудын харилцааг муутгадаг, өөрийн үнэлэмжийг бууруулдаг гэр бүл нийгмийн хувьд шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг юм.
Апноэ-н тодорхойлолтУнтахдаа хурхирдаг, амьсгалын дээд зам нь залгиурын түвшинд бууж ирэн үе үе амьсгал тасалдалж апноэ, гипопноэ үүсдэг. Амьсгалын зам таглагдаж цусан дахь O2-н хэмжээ буурна, нойр тасалдана, өдөр нойрмоглох унтах шинжээр илэрдэг өвчин. Шөнө 1 цагт 5 доошгүй удаа амьсгал тасалдах, 10сек-с доошгүй хугацаанд үргэлжилдэг бол нойрон дунд амьсгал тасалдах хам шинжтэй ,( апноэ синдром) гэж оношилно.
ХурхиралтНойрсох үед залгиурын зөөлөн эд чичрэхэд үүсдэг авиа юм. Хурхиралт нь нойрсох үед амьсгалах явц алдагдсан эсвэл хүнд хэлбэрийн “апноэ-н” шинж тэмдэг байж болно. Хурхиралт нь 80дб хүртэл дуугардаг (тийрэлтэт онгоцноос ердөө 1,5 дахин бага) Хурхирдаг хүмүүсийн эхнэрийн сонсгол үүнээс болж яваандаа мууддаг. Хүнд хэлбэрийн апноэ-н үед шөнөдөө амьсгал 400-500 удаа зогсож нийтдээ 3-4 цаг үргэлжилдэг. Улмаар нойрсох үедээ хүчилтөрөгчийн хурц ба архаг дутагдалд ордог.
Апноэ үүсэх шалтгаан.Апноэ- амьсгалын зам дахь агаарын урсгалын амплитууд 80% ба түүнээс дээш хувиар буурвал . Гипопноэ амьсгалын зам дахь агаарын урсгалын амплитууд 80%-аас бага 50%-аас дээш хувь болж буурдаг. Апноэг үүсэх төрлөөр нь:- Бөглөрөлт хэлбэр- Төвийн хэлбэр- Холимог хэлбэрүүд гэж ангилдаг.- амьсгалын зам нарийссанаас 1. буруу зуулттай үед, эрүү болон бусад зөөлөн эд залгиурлуу шилжиж байрладаг.2. ретрогнатия /Хоншооор арагш буруу байрласан (шаамий гэж хүмүүс нэрлээд байдаг/3. Макроглоссия /Том хэлтэй/4. Тамхи татах/Амьсгалын замыг цочроож нарийсал хаван үүсгэнэ./5. Гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын таславч далий, хамар доторх ургацаг6. Таргалалт өөхөн эд нь амьсгалын замын ханыг зузааруулж, хөндийн зайг багасгана.Эрэгтэй хүний хүзүүний тойрог 43см ,эмэгтэй хүний хүзүүний тойрог 41см бол апноэ үүсэх магадлалтай.7. Зөөлөн тагнайн булчингийн сулрал 8. Нас ахиснаар булчингийн тонус алдагддаг. 9. Мэдрэл булчингийн өвчнүүд 10. Бамбай булчирхайн дутагдал 11. Архины хэрэглээ 12. Унтуулах эмнүүдПиквикийн хам шинжУушигны цулцангийн хүчилтөрөгч агаарын дутагдалын хам шинж, хэт таргалалтаас болж өрц дээш шахагдаж уушигны тэлэлт муудна.Өнгөц амьсгална,амьсгаадна, нойрмог болно. АПНОЭ болохоор амьсгалын зам бөглөрснөөс болж хүчилтөрөгчийн дутагдалд орно. 90% нь АПНОЭ болон Пиквикийн хам шинж хавсарч тохиолдоно. “Пиквикийн хам шинж” болон АПНОЭ хоорондоо хавсрач тохиолдох нь элбэг,өөр өөр шалтгаанаар үүсэж тус бүрт нь тохирох эмчилгээ хийдэг. Ийм хам шинжтэй хүмүүс маш тарган, хаа таарсан газраа унтчихдаг, ой тогтоолт төвлөрөлт буурсан, яриа нь удааширсан байна.Апноэгийн гол асуудал нь цусан дахь хүчилтөрөгч буурдаг. Хэвийн үед цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 96-98% байдаг бол 85% бол доод хэмжээ байдаг. Гэтэл апноэтой хүн шөнө нойрон дунд амьсгал зогсоход цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 50-40-20% болж буурдаг. Шинж тэмдэгээр (>60% нь) элбэг тохиолддог. -чанга хурхирна -нойрон дунд амьсгал зогсоно-тавгүй унтана, амарч чаддаггүй -өдөр нь нойрмог байна-шөнө 2-с дээш босож шээнэ-депресс, ядаргаа-уцаартай болно, ой тогтоолт муудна(дээрхээс 3 шинж илэрхэд л апноэ илрүүлэх шинжилгээ хийлгэж үзүүлэх хэрэгтэй)(10-60% доош цөөн тохиолддог шинж тэмдэг)-амьсгал боогдоно-шөнө хөлөрнө-өглөө үүрээр толгой өвдөнө-шөнө болон өглөө даралт ихсэнэ-бэлгийн чалх буурна(>10%) ховор тохиох шинж тэмдэг нь -шөнө дахин дахин сэрнэ-нойргүйднэ-шөнө ханиалгана-шөнө хэхэрнэ, огиулнаАпноэг зүрх судасны өвчинтэй их холбодогАпноэтой хүмүүс 2-10 дахин илүү шигдээс болдог. Зүрх судасны өвчлөлөөс болж нас барах магадлал 5 дахин их, зүрхний хэм алдалт 18 дахин их. Нойрон дундаа нас барах явдал 30% нь апноэтой холбоотой. Нийгмийн идэвхитэй ид хөдөлмөрийн насны хүмүүсийн насжилт богиносдог.Апноэ-с болж-амьдралын чанар буурдаг-зан ааш төлөв өөрчлөгддөг-7%-аар илүүтэйгээр азгүй тохиолдолд өртдөг -ажлын чадвар буурна -эмчийн хяналтанд байх хэрэгтэй болно-нас баралт нэмэгдэнэ.Жолоо барьж байгаад унтаж осол гаргасан хүмүүсийн 30-40%-д АПНОЭ илэрдэг. Тээврийн жолооч нар апноэтой бол их аюултай байдаг. Шөнийн 00:00-06:00, өдрийн 14:00-16:00 нойрмоглодог аюултай цагууд нь. Амьдралын чанар муудна, ажлын идэвх буурна. Үүнээс болж ажлаасаа халагддаг, хувийн бизнес нь хөгжиж ахидаггүй.АПНОЭ-с болж биед олон өөрчлөлт гарна.-Үрэвсэл, нойргүйдэл-O2-н дутагдал, таргалалт-Даралт ихсэнэ, гипогонадизм / эр бэлгийн дааврын дутагдал/-Гиперинсулинеми/ цусан дахь инсулин даавар ихсэнэ/- Судасны хатуурал /судасны эндотелийн үйл ажиллагаа алдагдана/-Бэлгийн сулрал үүсгэнэ.Нойрсох үедээ хүний бие махбодь амарч, энерги хуримтлуулдаг. Дельта нойр буюу гүн нойрсох үед мелатонин даавар ялгардаг. REM нойрны үед (Rapid eye movement-нүд хурдан эргэлдэж хөдөлдөг үе) тестостерон ялгарч, шодой хөвчрөнө, сэтгэл зүйн байдал цэгцэрч маргаашийн ажил амьдралдаа тархи болон биеэ бэлддэг. Гэтэл апноэтой хүнд гүн нойр тасалдаж дээрх бие махбодийн чухал процессуудыг алдагдуулдаг. Цусан дахь O2-н хэмжээ буурахаар CO2 ихсэж, тархины амьсгалын төвүүдийг цочроож, O2 нөхөж авахын тулд амьсгалын булчингуудыг ажиллуулж улмаар өнгөц нойрсоно. Хүн гүн нойрсохгүй болохоор тайвшрахгүй, алжаалаа тайлж чаддаггүй. Гүн нойрны алдагдалд орохоор мелатонин дааварын нийлэгжилт багасна. Мөн тестостероны нийлэгжилт буурна. Хүний идэвхитэй турах булчингийн масс нэмэгдэх зэрэг маш чухал процессууд нойрон дунд явагддаг. Тестостероны нийлэгжилт буурсанаар дааврын дутагдал үүснэ. Гэтэл тестостерон маань гол өөх шатаагч, булчингийн масс нэмэгдүүлж, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэгч юм. Нойрон дунд амьсгал тасалдах эмгэгтэй хүн олширч байгаа гол шалтгаан нь таргалалт, XXI зууны тахал болсон таргалалттай хүн олширсонтой холбоотой. Таргалалттай хүмүүсийн 40-67% нь апноэтой байдаг. Таргалалттай хүмүүсийн 30-50% нь гипогонадизм буюу эр бэлгийн дааврын дутагдал үүсдэг. Биеийн жингийн индекс 1кг/м2-р нэмэгдэхэд АПНОЭ үүсэх эрсдэл 4 дахин нэмэгдэнэ, цусан дахь тестостероны хэмжээ 10 нг/дл -р буурдаг гэж үздэг. Өөхөн эсүүд нь тестостероныг эм бэлгийн даавар эстрадиол болгон хувиргадаг. Тархинаас тестостерон ялгаралтыг дэмждэг LH дааврыг дарангуйлна. Төмсөгнөөс тестостерон үүсэх процессыг мөн дарангуйлна. Гинжин хэлхээгээр эр бэлгийн дааврыг бууруулж өөх шатаах процессыг өөх маань өөрөө зогсоодог. Таргалалт судасны дотор хана эндотелийг гэмтээдэг. Эндотель буюу судасны дотор хана маань 7км урт, 1,5-1,8 кг жинтэй дотоод шүүрлийн маш том эрхтэн гэж үздэг. Бүх эд эрхтэнд судас очдог, эндотелийн үйл ажиллагаа алдагдахаар бүх эрхтэний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог. Эндотель маш олон төрлийн биологийн идэвхит бодис ялгаруулдаг. Гэтэл тэр үйл ажиллагаа нь алдагдана.
AHI (apnea hypophnea index)Хэвийн: 1 цаг унтахад 5-с цөөн удаа амьсгал тасалдал тохиолдсонБага: 5-14,9 удааДунд: 15-29,9 удааХүнд зэрэг: 30-с удаа 30-с дээш удаа амьсгал тасалдах эмгэг тохиолдсон бол хүнд байна гэж үзнэ.ОношилгооДоорх өвчнүүдийн үед нойрсох үеийн амьсгалын өөрчлөлт байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй байдаг. -таргалалт (биеийн жингийн индекс >35 их)-артерийн даралт ихэсдэг (2-р зэрэгтэй ) шөнө, өглөө даралт ихэсдэг эмчилгээ үр дүн өгдөггүй. Шөнийн брадиаритм- н зүрхний цохилт цөөрч удааширсан-2-р зэргийн зүрхний дутагдалтай -Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй (хүнд зэргийн)-Амьсгалын дутагдал (2-р зэргээс дээш)-Зүрхний томролтой-Метаболик синдромтой -Пиквикийн хам шинжтэй-Гипотиреозтой (бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал)Шинжилгээ1. Пульсоксиметри (цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг үзэх)2. Эпвортын нойрны асуумж (Epworth sleepness score) бөглөнө. -Пульсоксиметрээр O2 үзэхэд 80%-60%-40% г.м бага хувьтай. Эпвортын асуумжинд өндөр оноо авсан бол мэдрэлийн эмчид үзүүлнэ. Зүрх судасны шинжилгээ хийнэ. Чих хамар хоолойн эмчид үзүүлнэ. -Полисомнография шинжилгээ (алтан стандарт) хийнэ.-Электроэнцефалограмма / тархины цахилгаан бичлэг/-Электроокулограмма-Электромиограмма (эрүүний доорх булчингийн тонус үзнэ.)-Доод мөчдийн хөдөлгөөн -ЭКГ (зүрхний цахилгаан бичлэг)-Хурхиралт-Хамар амьсгалын замын агаарын урсгал-Амьсгалах үеийн цээж хэвийн хөдөлгөөн -Биеийн байрлал -Цусан дахь O2-н хэмжээ зэргийг нэг шөнийн дотор үзнэ.
Урьдчилан сэргийлэх-АПНОЭ-тэй хүний жин 1%-р буурахад шөнийн амьсгал тасалдах нь 3-4%-иар буурдаг.-биеийн тамир дасгалууд хийн турсан хүмүүсийн 30% бэлгийн чалх сайжирсан судалгаа байдаг.Тамхинаас гарах эсвэл тамхи татахаа багасгах. Апноэтой хүн залгиур, хоолойн архаг үрэвсэлтэй бол тамхи амьсгалын замыг нарийсгаж хурхиралт нэмэгдүүлнэ.-булчин сулруулагч эм, нойрны эм хэрэглэхээс татгалзана. Дээрх эмүүд залгиурын булчингуудыг сулруулж тонус багасгадаг.-архины хэрэглээ багасгах70кг жинтэй хүн унтахын өмнө 200мл архи уухад, амьсгалын үзүүлэлтийг 50%-р бууруулдаг.Эмчилгээний аргууд-Унтах байрлалаа өөрчлөх (тусгай дэр хэрэглэх, дэрээ өндөрсгөх)-Хамрын амьсгал сайжруулах ялтас хэрэглэх (breath right) -Хэл залгиурын булчин хөгжүүлэх дасгал хийх -Эрүү урагшлуулдаг төхөөрөмж ашиглах-Зөөлөн тагнайн пластик мэс засал -Хамар залгиурын эмгэгүүдийг мэс засалаар янзлах-Агаарын даралтын эмчилгээ гм.СИПАП эмчилгээ (CPAP) (алтан стандарт)Орчин үеийн үндсэн эмчилгээ CPAP төхөөрөмж болсон. Энэ нь даралтаар агаар шахдаг аппаратыг нүүрэндээ зүүгээд унтдаг. Эмчилгээ эхлээд л шууд үр дүн өгдөг арга юм. CPAP эмчилгээ хийснээр нойрны бүтэц сэргэж, дааврын өөрчлөлт хэвийн байдалд орно, жин буурч даралт тогтворжино, өдөр нойрмоглох ядрах байдал арилна.- Эмчилгээний үр дүн 40-81%-тай байдаг. - Амьдралын чанар сайжирна. -Дааврын дутагдалтай, бэлгийн сулралтай өвчтөнүүдэд CPAP эмчилгээ, ФДЭ-5 дарангуйлагч, тестостерон бэлдмэлтэй хавсаран хийснээр бэлгийн сулралыг амжилттай эмчилдэг.АПНОЭ-н үе шат10 цаг нойрсох үед гарах өөрчлөлтөөр тодорхойлно.-Хөнгөн: - апноэ гипопноэ индекс (AHI) 5-14 оноотой сатурац буюу цусан дахь хүчилтөрөгчийн хангамж 86% -аас дээш өдрийн цагаар бага нойрмоглоно.-Дунд : - AHI 15-30 оноотой , стураци 80% - 85% анхаарал төвлөрөлт буурсан, өдөр нойрсоглодог тул ажил хөдөлмөр хийхэд хүндрэлтэй.Хүнд: -AHI 15-30 оноотой сатураци<79% -аас бага өдөр их нойрмоглох тул ажлын чадваргүй болно. (AHI – апноэ гипопноэ индекс гэдэг нь 1 цаг унтахад үүсэх (апноэ, гипопноэ амьсгал тасалдалтаар хэмжнэ.)-Мематонин даавар нь цусны даралт, дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулна.• Нойрны хэмнэл• Хөгшрөлтийг удаашруулна• Дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангана• Антиоксидант үйлчилгээ үзүүлнэ• Хоол боловсруулах болон төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны зохицуулгад оролцдог• Өөхнөөс ялгардаг ле ,,, дааврын нийлэгжилтийг бууруулдаг. (Өөрөөр хэлбэл: таргалалт болон түүнээс үүдэлтэй уршигтай тэмцдэг гэсэн үг.) Таргалалт бууруулж инсулинд мэдрэг болгоно.• Хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.(Жишээ нь ээлжийн ажилтай нойр нь алдагддаг эмгэгүүд хөхний хорт хавдар үүсэх магадлал 2 дахин нэмэгддэг.)• Стрессын эсрэг үйлчилнэ, сэтгэлийн дарамт түгшүүр сэтгэл гутралын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.