11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Таны бие махбодид Д витамин маш ихээр шаардагдагыг мэдэх үү?

Таны бие махбодид Д витамин маш ихээр шаардагдагыг мэдэх үү?
​Эцэг өвгөдөд минь тохиолдож байснаас илүү их өвчин бидэнд тохиолдоод байгаа нь ямар учиртай вэ? Та хэдэн цагийг тасалгаанд, хэдэн цагийг агаарт өнгөрөөдөг вэ? 100-хан жилийн өмнө хүмүүс эрүүл агаарт наран дор ажиллаж амьдарч. Ихэнх нь малчид тариаланчид, хувцасаа гадаа наранд хатааж, хүүхдүүд гадаа тоглож, хүмүүс ихэнх цагаа гадаа өнгөрөөдөг байлаа. Одоо байдал өөрчлөгдөж ихэнх цагаа тасалгаан дотор өнгөрөөж байна. Байшин дотор хувцасаа угааж хатаана, зурагт үзэж интернэт орно, гадуур явахдаа ч машин, галт тэрэг, онгоцоор явна. Сэлэхдээ ч байшин дотор сэлж байна. Ингэж битүү орчинд амьдрахаар бидэнд ямар өөрчлөлт гарах вэ? Нарны туяа дутагдана. Нарны туяа дутагдахаар илүү их өвчлөх талтай юу? Учрыг нь олъё. Нарнаас арьс маш чухал бодис болох Д витамин боловсруулдаг. Д витамин үнэндээ бол витамин биш даавар юм. Бидний биед их чухал нөлөөтэй. 2000 гаруй генийг идэвхжүүлдэг, ген идэвхижүүлсэнээр бие махбодь нян өвчинтэй тэмцэх чадвартай болно. 5000 гаруй эрдэм шинжилгээний судалгаанууд Д витамин дутагдал нь 100 гаруй өвчинтэй холбоотойг тогтоосон юм. Эдгээр өвчнүүдийн ихэнх нь сүүлийн 50жилд маш ихээр нэмэгдсэн. Тэдгээрийн дотор маш олон аюултай өвчнүүд байгаа хорт хавдар, чихрийн шижин, таргалалт, ясны сийрэгжилт, Альцгеймерын өвчин, зүрх судасны өвчнүүд, тархмал хатуурал, рахит. Уг нь рахит 80 жилийн өмнө байхгүй болгосон гэж үздэг ч дахин гарч ирсэн. Та эдгээр өвчнөөр өвчлөх эрсдэлтэй юм биш байгаа? Та хангалттай Д витамин авч байгаа юу? Үгүй болов уу. Дэлхий даяар 10 хүний 9 нь Д витамин хангалттай авч чаддаггүй. Та өөрөөсөө асуудаа ихэнх цагаа байшин дотор байдаг уу ?гадуур гарахдаа нарнаас хамгаалсан тос түрхэж хувцас өмсдөг үү? Ихэнх хүмүүс наранд 10 минут байхад л Д витамины өдрийн хэрэгцээгээ авчихдаг гэж боддог. Бодит байдал дээр та өдөр бүр нарлаг өдөр ,маш бага хувцастай, нарнаас хамгаалах тос түрхэлгүй гараагүй бол таны өвчнөөс хамгаалах хангалттай Д витамин авч чадахгүй. Гадаа наранд футболктой 3 цаг байхад, эсвэл 20 минут биеэ наранд шарж хэвтэхэд, хангалттай Д авч чадна. Хоол хүнс хүртэл дээр үеийнх шиг хангалттай Д витамингүй болсон. 1900 онд бялууг хийхдээ наран дор агаарт амьдарч байсан гахайн тосоор хийдэг байсан. Ийм бялууны 1 зүсэм нь л 2000 нэгж Д витамин агуулдаг байна. Одоо бол боловсруулсан тосоор бялуу хийж байна. Ийм бялуунд хэр их Д витамин байсан бол. 0 .Сайн мэдээ нь та хангалттай Д витамин авахын тулд заавал наран дор өссөн гахайн тос хэрэглэх шаардлагагүй, зүгээр л Д витамины бэлдмэл хэрэглэхэд л ноцтой өвчнөөс сэргийлж бүр эмчилж болно. Тэгээд хэр их Д витамин уух хэрэгтэй вэ? Мэдээж цуснаас Д витамины шинжилгээ өгөх хэрэгтэй. Доод тал нь 40 нг/мл эсвэл 100 нмоль/л байвал тохиромжтой. Эсвэл энгийн туршилтаар шалгаж болно. 2 шилбэний ясан дээрээ, өвчүүний ясан дээрээ хүчтэй дараад үз өвдөж байна уу? Тэгвэл та Д витамины дутагдалтай байх магадлалтай. Та архаг хууч өвчтэй, өндөр настай, саяхан мэс засалд орсон, эсвэл өвдсөн, жирэмсэн, хөхүүл нярай бол Д витамины дутагдалтай байх эрсдэлтэй. Хэр их Д витамин уух вэ? Мэдээж энэ нь тухайн нөхцөл бүрд ондоо байна. Ихэнх судалгаанууд өдөр бүр 4000 нэгж Д витамин ууж байж цусан дахь Д витамины хэмжээ 40нг/мл хэвийн хэмжээнд байна гэдгийг судалж гаргаж ирсэн. Хэрэв та Д витамины дутагдалд орох эрсдэлтэйгээ мэдэж байгаа бол илүү их тунгаар ууж эхэлнэ. Хэрэв та нас өндөр, таргалалттай, жирэмсэн, мэс засалд орохоор төлөвлөж буй бол 4000IU-аас өндөр тунгаар Д витамин ууна. Д витамин ууснаар та илүү эрүүл цоглог болж байгаагаа мэдрэх болно. Хүмүүс Д витамины ач тусыг анзаарч эхэлсэн болов уу? Нэг эмч өөрийн өвчтөнүүдийн Д витамины хэмжээг 80нг/мл хүртэл ихэсгэхэд өвчтөнүүдийн нас болон эрүүл мэндийн байдлаас хамааралгүйгээр жилд үзүүлэх дундаж тоо нь 4-с 1 болтол цөөрсөн байна. Д витамин хэвийн хэмжээнд байхад хүмүүс бага өвчилдөг болохыг анзаарчээ. Д витамины шинжилгээ өгөх хүмүүсийн тоо сүүлийн 3 жилийн дотор 10 дахин нэмэгдсэн. Д витамины талаар судалгаа шинжилгээ ихээр хийгдэх болсон. Нийт А.С.Е.К витаминуудын талаарх судалгаанаас илүү их судалгааг Д витамины талаар хийгдэж байна. Д витамины бэлдмэл нэмэлтээр уух нь та өөрийн биеэ тордох хамгийн шилдэг арга юм. Илүү ихийг мэдэхийг хүсвэл www.vitaminDwiki.com руу орж уншаарай, тэгээд уугаад туршаад үз.