11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн 2 шатны шинжилгээ

Эрчүүдийн үргүйдлийн 2 шатны шинжилгээ.

Дааврын шинжилгээ:
Үргүйдэлтэй гэж оношлогдсон эрэгтэй хүн болгон дээр дааврын шинжилгээ (LH.FSH.TSH.D витамин,тестостерон,пролактин) хийж байвал зохистой.
FSH,LH өндөр байвал Гипергонадотроп гидогонадизм гэнэ. FSH буюу шар бие сэдээгч даавар Сертолийн эсээс эр бэлгийн эс ялгаралтыг сэдээж өгдөг.FSH хэмжээ маш чухал үзүүлэлт гэж үзнэ,нормоос өндөр байх тусам төмсөгний нөхөн үржихүйн үйл ажиллагаа эргэж буцалтгүй өөрчлөгдсөн байх магадлалтай
Гипергонадотроп гипогонадизмын шалтгаан: Төрөлхийн- Клайнфельтерын синдром.Анорхизм,Крипторхизм.
Олдмол- төмсөг гэмтэж үрэвсэж хавдасанаас болно (төмсөгний үрэвсэл,төмсөгний мушгирал,мэс засал хийлгэж төмсөгөө авахуулсан) хими эмчилгээний хорт нөлөө.
Гипогонадотроп гипогонадизм:FSH,LH,тестостерон дааварын хэмжээ бага.
Шалтгаан нь Төрөлхийн-FSH,LH дааврын ялгаруулалт алдагдсан (Каллманы синдром), LH шүүрэл алдагдсан (Паскулианы синдром),пангипопитуитаризм.
Олдмол:Гипофиз гипоталамусын үйл ажиллага алдагдсан (гипофизын хавдар,краниофарингиома,гипофизд цус харвасан хагалгаа хийлгэсэн)
Гипогонадотроп гипогонадизмын үед тархины MRI зураг авахуулах ёстой.
Д витамин: Д витамины дутагдал тестостерон дааврын дутмагшилд хүргэнэ, эр бэлгийн эсийн хөдөлгөөн удааширна, эрүүл бүтэц морфологтой эр бэлгийн эсүүдийн тоо буурдаг тиймээс Д витамины дутагдал байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Удамшилын генетикийн шинжилгээ:
Хамгийн үнэтэй ,төвөгтэй шинжилгээнүүд. Эрэгтэй хүний нөхөн үржихүйг хариуцадаг 3000 орчим ген байдаг тиймээс удамшилын асуудалыг бүрэн шинжилж илэрүүлэх боломж хомс, генд нөлөөлдөг хүчин зүйлс маш их байдаг (орчины бохирдол,хоол хүнс,эм хүнсний нэмэлт бүтээгдэхүүн,архаг хууч өвчнүүд,халдварт өвчнүүд,амьдралын хэв маяг хорт зуршил г.м.) тиймээс ядуу тарчиг хортой нөхцөлд амьдрах нь монголчуудын удмын санд нөлөөлж байгааг анхаарах хэрэгтэй болов уу.
Клайнфельтерын синдром,Y хромосомын AZF локусын өөрчлөлт,CFTR генийн мутаци зэргийг шинжилгээгэр илэрүүлдэг.

Микробиологийн шинжилгээ:
Үрийн шингэнд лейкоцит өндөр илэрсэн үрэвсэлтэй үед нян ургуулах,иммунофлюоресценцийн арга, молекул биологийн шинжилгээ хийж БЗХӨ оношилно. БЗХӨ илэрүүлэхийн тулд дор хаяж 2 аргаар шинжилгээ авсан байх ёстой ( сүвнээс налдацын шинжилгээ,түрүү булчирхайн шүүрэл,үрийн шингэнээс шинжилэж үзнэ). БЗХӨ нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулна, ДНХ-д нөлөөлнө, заг хүйтэн хламид нь үрийн сувгийн битүүрэл үүсгэнэ.

Эр бэлгийн эсрэг үүссэн эсрэг биеийг тодорхойлох:
Үрийн шингэний чанар тааруу эсүүд хоорондоо наалдасан байвал MAR- тест хийнэ. Энэ шижилгээгээр эр бэлгийн гадаргуу дээр эсрэг бие байгаа эсэхийг тодорхойлно.

Хурьцалын дараа шээс шинжилэх:
Ретроград эякуляци буюу үрийн шингэн давсаг руу орох үзэгдэл нь нугасны гэмтэл,түрүү булчирхайн хагалгаа,чихрийн шижингийн үеийн нейропати, зарим эмийн хэрэглээний үед тохиолдоно.2 хоног бэлгийн харьцаанд оролгүй байж байгаад хурьцалд орно эсвэл гар хангалга хийгээд урьдаас бэдэсэн саванд шээсний эхний хэсэг буюу 30ml аваад шинжилнэ.

Төмсөг болон бага аарцагны ЭХО хэт авиан шинжилгээ:
Бага аарцаг болон төмсөгний хэт авиан шинжилгээ хийж төмсөгний судасны бүдүүрэл,төмсөг болон дайврын хэмжээ өөрчлөлт,түрүү булчирхай,үрийн хүүдийн өөрчлөлтүүдийг үзнэ.

Төмсөгнөөс эдийн шинжилгээ буюу биопси авах:
Үргүйдлийн үед энэ шинжилгээ хориотой.

Эр бэлгийн эсийн ДНХ-н фрагментаци:
ДНХ бүтэц алдагдаж гэмтсэнээс болж үр тогтохгүй, зулбадаг,дутуу төрөлт үүсэх магадлалыг 2,2-2,9 дахин нэмэгдүүлдэг. Шалтгаан нь:цацраг туяа хүчтэй соронзон долгион, гонадотоксин,өндөр халуурах,тамхидалт, халуун ванн саун,варикоцеле, бзхө, дотоод шүүрлийн эмгэгүүд,исэлдэлтийн стресс.
Аэтиоксидант эмчилгээ нилээн сайн үр дүн өгдөг.

Варикоцеле-төмсөгний хураагуур судасны өргөсөл:
Варикоцеле нь эрчүүдийн 11,7% нь тохиолддог. Үрийн шингэний үзүүлэлт хэвийн нөхцөлд варикоцеле нөлөө үзүүлэхгүй харин үрийн шигэний чанар муудсан, эр бэлгийн эсийн үүсэлт муудсан, 2 ба түүнээс олон жил хүүхэд олдохгүй байгаа, варикоцеле эмнэл зүйн тод шинж тэмдэгтэй, үргүйдлийн өөр шалтгаан тодрохгүй байгаа үед мэс заслын эмчилгээ хийлгэх ёстой. Төмсөгний хураагуур судас өргөссөнөөр төмсөгний дулаан зохицуулга алдагддаг, исэлдэлтийн стресс үүсгэж эр бэлгийн эсийн днх- н фрагментаци ихэсдэг нь үргүйдэл үүсгэх шалтгаан болдог гэж үздэг.