11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Үрийн шингэний шинжилгээ өгхөд анхаарах зүйл

Үрийн шингэний шинжилгээ өгөхийн тулд 3-5 хоног үрийн шингэн гадагшлуулаагүй байх, архи хэтрүүлэн хэрэглээгүй,12 цаг тамхи татаагүй, халуун ванн саунд оролгүй ирж шинжилгээ өгнө.Үрийн шингэнийг тээвэрлэж авчирсанаар чанарын өөрчлөлт ордог тул тухайн эмнэлэг лаборатори дээр гар хангалга хийж өгөх нь зүйтэй. Олон улсын байгуулагууд ДЭМБ- н 2010 онд гаргасан "Үрийн шингэнийг шинжлэх гарын авлага" 5 дахь хэвлэлийг хэрэглэхийг зөвлөдөг.
Гарч ирэх үрийн шингэний хэмжээ 1,5 ml дээш , рН 7,2-с их, 1ml дэх эр бэлгийн эсийн тоо 15саяаас цөөнгүй, нийт эр бэлгийн эсийн тоо 39 саяаас цөөнгүй, нийт хөдөлгөөт эсүүдийн хувь 40%-с багагүй, идэвхтэй хөдөлгөөнтэй эсүүд 32%-с багагүй , эрүүл морфологи бүтэцтэй эсүүдийн тоо 4%- с дээш, амьд эсүүдийн эзлэх хувь 58%-с дээш, эр бэлгийн эсүүд хоорондоо наалдаагүй, MAR тест 50%-с бага, лейкоцит 1-с бага буюу үрэвсэлгүй байх ёстой.
Олигозооспермия- эр бэлгийн эсийн тоо толгой хэвийн хэмжээнээс цөөн.
Астенозооспермия- хэвийн хэмжээнээс хөдөлгөөн муутай.
Тератозооспермия- эрүүл морфологи бүтэцтэй эсүүд хэвийн хэмжээнээс цөөн.
Азооспермия- үрийн шингэндэр бэлгийн эс байхгүй.
Аспермия - үрийн шингэн гараагүй.
Олигоастенотератозооспермия- эс цөөн,хөдөлгөөн муу,эрүүл эс цөөн.
Олигоспермия буюу шингэний хэмжээ маш бага .
Лейкоцитоспермия / Лейкоспермия,Пиоспермия/ - лейкоцит их илэрсэн үрэвсэлтэй.
Акиноспермия(акинозооспермия)-эр бэлгийн эсүүд ямарч хөдөлгөөнгүй.
Некроспермия (некрозооспермия)-амьд эсийн тоо буурсан.
Криптоспермия ( криптозооспермия)- эр бэлгийн эсүүд центрифугдсэний дараа илэрч байгаа
Гемоспермия (гематоспермия)- үрийн шингэнд цустай бол.
Үрийн шингэний шинжилгээ өөрчлөлттэй гарсан бол дээрх хэллэгүүдийг хэрэглэнэ. Ямар нэг эмгэг өөрчлөлт илэрсэн бол 20-70 хоногийн давтамжтай дор хаяж 2 удаа давтан хийгдэх ёстой.
Үргүйдлийн бусад шинжилгээнүүд дараа нь үргэлжлүүлэн хийгдэнэ.