11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Аарцгийн гажиг үүсэх шалтгаан



Аарцгийн гажгийг аарцгийн гажигтай эхээс хүүхэд төрөхдөө олж авдаг. Өөрөөр хэлбэл аарцгийн гажигтай эхийн аарцгийн хөндийд байгаа эрхтэнүүд бүгд ямар нэгэн хэлбэрээр гажиж, нэг тийш унжиж эсвэл чангаагдаж хөвчрөн орноо алдсан байдаг. Ийм муруй хазгай, өөрийн орноо алдсан замаар хүүхэд төрөх явцдаа аарцгийн үе нь хөшигдөн муруйж гаждаг. Энэ нь бүх гажгийн шалтгааны 90-95 хувийг эзэлдэг. Үлдсэн хувь нь осол гэмтлээс, мөн дунд чөмөгний жинс хүзүүний өнцөг ихсэх, багасах, доод мөчдийн хагд үений гэмтэл, доод мөчдийн гандан хэсгийн хугарлын дараах зөрсөн бороололт болон мөн түнхний үений мултралаас улбаатай байдаг. Ялангуяа ийм гажигтай эхээс төрсөн охин хүүхэд өсч том болоод бүсгүй хүн болж, хүүхэд төрүүлэхэд хүүхэд нь мөн л ийм гажигтай болж төрдөг ч үүнийгээ мэддэггүй. Ийм гинжин холбоос үеэс үед дамжин хүмүүс биднийг байнга шаналгаж байдаг билээ. Гэхдээ аарцгийн үеийн мултралаас үүдсэн энэхүү эмгэгүүд нь шууд биш бусад эрхтний өвчлөлөөр дам мэдэгддэг нь аарцгийн гажилт маш удаан хугацаанд зугуухан явагддагтай холбоотой. Жишээ нь: 50 настай аарцгийн баруун үеийн мултралтай хүний баруун хөл зүүнээсээ 0.5 см богино байна гэдэг нь 10 жил тутам 0.1 см-ээр гажиж байна гэсэн үг юм.